ХААИС, ШУТИС-ийн волейболчид түрүүлэв

2016 оны 3 сарын 10

Монголын оюутны спортын холбооноос зохион байгууулсан волейболын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 4-8-ны өдрүүдэд ШУТИС, Улаанбаатар их сургууль дээр боллоо. Тэмцээнд эрэгтэй багуудаас ХААИС, эмэгтэй багуудаас ШУТИС түрүүлэв.

Тэмцээний дүнг танилцуулья: 

Эрэгтэй баг

1.С.Амгаабазар дасгалжуулагчтай Б.Ганзориг ахлагчтай ХААИС
2.Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Г.Золбаяр ахлагчтай МУИС
3.М.Бат-Oчир дасгалжуулагчтай Д.Даваасамбуу ахлагчтай ШУТИС

Эмэгтэй баг

1.Ч.Ням дасгалжуулагчтай Г.Хонгорзул ахлагчтай ШУТИС
2.Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Д.Сосорбурам ахлагчтай МУИС
3.Б.Хэрлэн дасгалжуулагчтай Б.Түвшинжаргал ахлагчтай ҮБТДС-ийн баг тамирчид

Байгууллагын дүнгээр:

1.О.Баатарзоригт дасгалжуулагчтай ШУТИС
2.Э.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС
3.Б.Хэрлэн дасгалжуулагчтай ҮБТДС-иуд эхний байрыг эзлэсэн байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна