НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг эргүүлэн татлаа

2016 оны 3 сарын 10

НИТХ-ын ээлжит бус VII  хуралдааныг 2016 оны  3 дугаар сарын 10-ны 09:00 цагт хуралдуулж, “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан. НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх  асуудлыг НИТХ-ын хороод болон намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүлж санал авдаг юм. Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа эргэн татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “НИТХ-ын хороод болон намын бүлгүүдээс гарсан санал, дүгнэлтийн дагуу өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа эргүүлэн татаж байна. Бүлэг, хороодоос гарсан санал, дүгнэлтүүдийг тусгаж “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг дахин  НИТХ-д өргөн барина” гэлээ.  Ингэснээр НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өндөрлөв.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна