Л.Гансүхийг шүүнэ

2016 оны 3 сарын 10

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Л.Гансүх нарт шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг яллагдагч талаас эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хандсан юм. Уг хурлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд товлоод байсан ч тодорхой шалтгааны улмаас 14 хоног хойшлуулаад байсан юм.

Шүүгдэгч нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг хэлэлцээд ахлах зөвлөх асан Л.Гансүхэд дөрвөн жил зургаан сар хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг дөрвөн жилээр хассан бол Н. Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан юм. Харин Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянгөн төгрөгөөр торгох ял оногдуулсан билээ. Мөн Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт 2.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг гаргасан байдаг.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна