“Б.Булганы асуудлыг шалгасан”

2016 оны 3 сарын 10

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд хорьсноос хойш дөрвөн сар болж байна. Түүнийг чухам ямар хэргийн улмаас баривчилсныг өнөө хэр нууцалсаар байгаа. Дөрвөн сарын турш учир битүүлгээр хоригдсон охиныхоо төлөө түүний ээж Д.Байгал Өргөдлийн байнгын хороон болон Хүний эрхийн Үндэсний үндэсний комиссд хандаж, хүний эрхийг нь хангаж өгөхийг хүссэн байдаг. Тиймээс Д.Байгал гуайн өргөдлийн дагуу ямар арга хэмжээ авсан талаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоос тодрууллаа.   

-Б.Булганы ээж Хүний эрхийн Үндэсний комисст хандсан гэсэн. Түүний хүсэлтийн дагуу арга хэмжээ авсан уу? Ямар үр дүнд хүрсэн бэ?

-Манайд гомдол ирсэн. Гомдлын дагуу үйл ажиллагаа явуулсан. Магадгүй мөрдөх явцад эрүү шүүлтийн элемент байсныг үгүйсгэхгүй Нэг онцлог нь С.Зориг агсны хэргийг онц нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас бид бүхий л асуудлаар хариулт өгөх боломжгүй. Бид чадлынхаа хэрээр Б.Булганд эрүү шүүлт байна уу үгүй юу гэдгийг шалгаад холбогдох газраас хариуг нь авсан.

-Тэгээд ямар хариу өгсөн бэ?

-Бид Булгантай уулзсан. Сонин хэвлэлээр цацагдаад байгаа шиг айхтар зүйл байхгүй. Гэхдээ ор үндэсгүй биш юм байна лээ.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна