Сурагчийг үхэлд хүргэсэн алдааныхаа төлөө уучлал гуйв

2016 оны 3 сарын 10

 

Японы Хирошима мужийн ахлах сургууль нэгэн сурагчийг амиа хорлоход хүргэсэн алдааныхаа төлөө хүүхдийн эцэг эхээс уучлал гуйжээ.

 

Сургуулийн удирдлага нэгэн сурагчдаа тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсаны дараа өнгөрсөн арванхоёрдугаар сард нэг сурагч амиа хорлосон ажээ. Учир нь тэр сурагчийн хувийн хэрэгт түүнийг өмнө нь дэлгүүрээс хулгай хийж байсан гэж бичсэн байжээ.

 

Харамсалтай нь хулгай хийсэн гэж бичсэн тэр хувийн хэрэг нь өөр сурагчийнх болохыг сүүлд мэдсэн гэнэ.

Түүнээс гадна сургуулийн захирал хүүгийн үхлийн жинхэнэ шалтгааны талаар сурагчдын зөвлөлд худлаа хэлж, эмгэнэл илэрхийлсэн байжээ.

 

Тэрбээр сурагчийг амиа хорлосныг мэдэж байсан ч зүрх нь хаагдаж нас барсан гэж сурагчдад хэлсэн аж. Гэвч сургуулийн нэг багш дэлгүүрээс хулгай хийсэн сурагчдын хувийн хэргийг шалгаж байхдаа амиа хорлосон сурагчийн хувийн хэрэг солигдсоныг өөр нэг сурагчаас сонсчээ.

 

Хулгайн хэрэгт холбогдсон тухай сурагчийн  хувийн хэрэгт 2013 онд тэмдэглэгдсэн боловч компьютерт оруулаагүй байснаас дээрх харамсалтай хэрэг гарсан байна.

 

Сургуулийн удирдлага дээрх харамсалтай хэргийн төлөө уучлал гуйхдаа тухайн үед сургуулийн бичиг хэргийг компьютерт шивэх хүн байгаагүй гэж тайлбарласан гэнэ. Сонгосон сургуульд нь тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан хариу сонссон өдрөө хүү амиа хорлосон юм. Харин сургууль хүүг амиа хорлосны дараа алдаагаа залруулсан гэнэ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна