Алт дэлхийг ноёрхож эхэллээ

2016 оны 3 сарын 10

Энэ жилийг алтны  эрин үе гэж хэлж болно. Оны эхний хоёр сарын үзүүлэлтүүдэд тулгуурлан энэхүү дүгнэлтийг шинжээчид  гаргажээ. Үнэ нь өсөхийн хэрээр энэхүү үнэт металлын уламжлалт үүрэг нь аажмаар өөрчлөгдөж байна.

Алт нь инфляциас хамгаалах  сонгодог  хэрэгсэлд үргэлж тооцогдож ирсэн юм.  Өнгөрсөн зууны далаад оноос АНУ-д хэрэглээний үнэ 15 хувийн өсөлтийг зааж байхад алтны салбар биржийн арилжааны   хамгийн том өсөлтийг харуулсан юм.  Одоо  ч дэлхийн хөгжилтэй орнууд  болох АНУ,Японд дефляци гэх үнийн уналт нүүрлэж,у эдийн засгийн зогсонги байдалд хүргээд байгаа ч энэ нь алтны үнэ нэмэгдэхэд  саад болоогүй харин ч хөшүүрэг болж байна.  

Худалдааны “BullionVault”  компанийн  ахлах стратегич Эдриан Эш  алтны үнийн өсөлтийн шалтгаан нь Америкийн Холбооны нөөцийн системтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Америкийн Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ үргэжлүүлэн өсгөхөд хүрч магадгүй гэсэн таамаглал бий.  Бодлогын хүү өсөх нь доллар чангарахад саад болох юм. Долларын уналт  нь харин алтны хувьд эерэг боломж бий болгоно.

“Bloomberg”-ийн  дүгнэж буйгаар үнэт металл, инфляци хоёрын  харилцан  хамааралт нь сүүлийн 12 жил хагасын дотор доод төвшинд очсон байна. Нэг үгээр  хэлбэл инфляцийн боломжийн өсөлт алтны  гол эрсдэл болоод байгаа ажээ.

Энэ жилд алтны  хөрөнгө оруулалтын эрэлт Төв банкууд, гоёл чимэглэлийн аж үйлдвэрийг ардаа орхижээ. Алтны ETF-д оруулсан хөрөнгө оруулалт  оны эхний хоёр сард 18 хувиар нэмэгдсэн нь 2009 оноос хойших дээд амжилт боллоо. “Цаасан” алтыг худалдан авах нь 18 дахь хоногтоо худалдаанаас нь давж байна.  Сүүлин  таван жилийн хамгийн дээд хэмжээний өсөлт болжээ.

Шар металл бол инфляциас биш харин эдийн засгийн эрсдлээс хамаагаалах гол хэрэгсэл болсон гэж Macquarie Group  компанийн  ерөнхий шинжээч Мэтью Тёрнер хэлж байна.  Дэлхийн олон Төв банкууд  байдлыг хянаж чадахаа больжээ.  Европын ТБ, Японы банк, Дани, Швейцарийн  зэрэг банкууд ханшаа хасах хэмжээнд хүртэл буулгасан юм.  Олон улсын бирж дээр үнэт цааснуудын уналт үргэлжилж% $7,9  их наядын алдагдал хүлээсэн. Ийм нөхцөлд алтны эрин ирэлгүй яахав хэмээн ноён Тёрнер хэлжээ.

Холбооны нөөцийн газар ч “үнэ буурах” хандлага Америкийн эдийн засагт гарч ирснийг хүлээн зөвшөөрөв. Тэр нь хэрэглээний үнийг ойролцоогоор 29-иар өсгөхөд нь саад болж магадгүй гэнэ. Германы засгийн газрын 10 жилийн хугацаатай үнэт цаас инфляциас доогуур төвшинд зарагдаж байна. Ойрын ирээдүйд иймэрхүү эрсдэл АНУ-д нүүрлэхгүй ч, гэхдээ алтны  хувьд ашигтайд тооцогдож байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна