“Харри Поттер”-ын зохиолч уугуул иргэдийн дургүйг хүргэв

2016 оны 3 сарын 10

“Харри Поттер” номын зохиогч Ж.К.Роулингийн шинэ зохиол "Хойд Америкийн ид шидэт түүх” Америкийн уугуул иргэдийн бухимдал, дургүйцлийг төрүүлжээ. XIV – XVII зууны шидтэнүүдийн тухай зохиол бол уугуул иргэдийн түүх, уламжлалын талаар мэдлэггүй хүний санаанаасаа зохиосон дэмий балай зүйл гэж Чероки эрдэмтэн-блогч Адриэнн Кэни шүүмжилжээ.

Ж.К.Роулингийн шинэ зохиолд Индианчуудын овог аймгуудын дунд амьдарч байсан шидтэнүүд, хүн чонын тухай гардаг бөгөөд Харри Поттерын зохиолд гардаг шиг тэдгээр хүн чононууд заримдаа өөр амьтны дүрд хувирч байга атухай гардаг аж.

Чероки эрдэмтэнд “Харри Поттер”-ын зохиолчид хандан цахим хуудсаар "Энэ бол та нарын ертөнц биш. Энэ бол бидний уугуул иргэдийн бодит ертөнц. Хүн чоно бол зохиомол, хиймэл дүрслэл биш, түүхэн утга агуулгатай, бодит түүх” гэжээ.

Түүний нэгэн адилаар Наважо омгийн зохиолч Брайн Янг “Бидний өвөг дээдсийг колоничилж үгүй хийсэн. Харин одоо та бидний соёл руу давшилж байна” гэж буруутгасан байна. “Харри Поттер” зохиолоор санаанд багтамгүй амжилт олсон Английн зохиолч Ж.К Роулинг Америкийн шидтэнүүдийн тухай зохиолоо хэвлүүлсэн нь ийнхүү эхнээсээ хэл ам дагуулж эхэлжээ. Зохиолын дараагийн хоёр боть удахгүй хэвлэгдэх бөгөөд зохиолоос сэдэвлэсэн кино ирэх намар дэлгэцнээ гарах юм байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна