Ардын уран зохиолч “агсам” тавив

2016 оны 3 сарын 10

Сар шинийн өмнөхөн УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдын аавд захидал илгээж, үгэнд нь орохгүй байгааг хүүг нь ховлож, захидлаа бүр клип болгон сошиалаар тараасан. 

Ная гарсан хөгшин аавд нь захидал илгээж амар, амгалан байдлыг нь алдагдуулсанд бухимдсан Ерөнхий сайд чуулганы танхимд Г.Уянга гишүүнд хандаж “хөгшин настай эцгээр нь оролдохгүй байх”-ыг хүссэн юм. Тэгвэл Ерөнхий сайдад хаягласан дахин нэгэн захидлыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, сошиалаар тараагаад авлаа. АСЕМ-ын үеэр иргэдээ нийслэлээс гаргана гэсэн мэдээлэлд  бухимдсан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “АСЕМ-ын томчуулд ард түмэн муухай харагдаа юу” хэмээн хуурай “агсам” тавилаа. Тэрбээр хүний эрхээрээ тоглуулахгүй гэдгээ Ерөнхий сайдад бичсэн захидалдаа дурдаж,  захидал нь эзэндээ хүргэхээс өмнө нийтэд дэлгэчихэв.

Эрхэм зохиолчийн уур уунтуу болсон энэ захидлынх нь хариуг Ерөнхий сайд бичих болов уу, яах бол?

А.ШАРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна