“Pajero”-чууд 100 орчим иргэнд тусалжээ

2016 оны 3 сарын 10

Залуус нийгмийн сүлжээнд сайн дураараа нэгдэн олон аян зохион байгуулах болсон. Тэгвэл тэр дундаас “MONGOLIAN PAJERO CLUB”-ийнхэн цасан шуурга, шороон шуурга, цаг уурын хүнд нөхцөлд сайн дураараа нэгдэн дуудлагаар хөдөөг зорин малчдад туслах үүрэг гүйцэтгэсээр жил орчим болж байгаа аж. Хамгийн сүүлд л гэхэд тэд өнгөрсөн долоо хоногийн цаг агаарын гамшигт онц байдлын үеэр  Улаанбаатар хотын ойролцоох Морингийн даваа, Айдсын даваа, Хүй долоон худаг, Найрамдал,  Тахилтын даваа орчим цасанд боогдсон 30 гаруй  машин, 100 орчим хүнд тусалсан байна. 

Тэдний хувьд тусласныхаа төлөө ямар нэг төлбөр мөнгө авдаггүй, зөвхөн сайн дураараа нэгдсэн залуусаас бүрддэг аж. Мөн тэд Онцгой байдлын ерөнхий газартай ч өнгөрөгч нэгдүгээр сараас холбоо тогтоон, хамтран ажиллаж эхэлжээ. Тэдний зүгээс залуус хий дэмий зүйлд цаг заваа зарцуулахын оронд энэ мэтчилэн сайн дураар нэгдэж, чадах бүхнээрээ малчдад туслах ажлыг өрнүүлэхийг уриалж байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна