Ухаалаг дээс

2016 оны 3 сарын 10

Бүхий л зүйлс ухаалаг болж буй энэ үед дасгал хийхэд ашигладаг дээс хүртэл ухаалаг болжээ. Энэхүү ухаалаг дээс нь бариул хэсэгтээ мэдрэгчтэй ба түүгээрээ ухаалаг гар утастай холбогдоно. Хамгийн гайхалтай зүйл нь таны өмнө агаарт дээс эргүүлж буй тоог чинь харуулах юм.

Мөн үзүүлэлтүүдээ утсан дээрээ хадгалж, хэдий хэмжээний илчлэг шатааж буйгаа ч тодорхойлох боломжтой. Үнэ нь 89 ам.доллар ба онлайн дэлгүүрүүдээр худалдаалж эхэлжээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна