Монголбанк 20 сая доллар нийлүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

Монголбанк 20 сая доллар нийлүүлэв

Монголбанкны гадаад валютын ээлжит дуудлага худалдаа өнөөдөр явагдлаа. Төв банк 2048.75 төгрөгийн ханшаар 20.1 сая ам.доллар, 314.05 төгрөгийн хаалтын ханшаар 30.4 сая юанийг банкуудад нийлүүлэв. Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 6.65 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг ирүүлсэн байна. Үүнээс 6.65 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлжээ. Харин 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж