2016 оны 3 дугаар сарын 9-ний өглөө сайд Н.Батцэрэг “Ай Ти Би 2016” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн Монголын талбайг албан ёсоор нээлээ. Нээлтийн ажиллагаанд Берлин хотын үзэсгэлэнгийн “Ай Ти Би”-гийн тэргүүн ноён Давид Рютц хүрэлцэн ирсэн нь манай орон 2015 онд тус үзэсгэлэнд “Түнш орон”-оор амжилттай оролцсоны нэг илрэл боллоо.
Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улс 101 хавтгай дөрвөлжин метр талбайд 6 тур оператор, МИАТ ХК, Нийслэлийн аялал жуулчлалын газар монголын аялал жуулчлалыг төлөөлж оролцон, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж байна.