Олон улсын миссийн тэмцээн Монголд болно

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

Олон улсын миссийн тэмцээн Монголд болно

Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болно. Энэхүү тэмцээн нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах томоохон ажил болох юм.

Дэлхийн 60 гаруй орны мисс оролцох энэхүү тэмцээнд оролцогчид эхнээсээ бүртгүүлээд эхэлжээ. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Мисс Монгол консалтинг” Төрийн бус байгууллага ажиллаж байна.

“FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” Улаанбаатар хотод анх удаа болох гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажилтай танилцахаар гадаадын зочид төлөөлөгчид энэ сарын сүүлээр манай улсад ирнэ. Тус тэмцээний талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж