Орчин үеийн агуу эмэгтэйчүүдийн үзэсгэлэн

2016 оны 3 сарын 10

Women: New Portraits үзэсгэлэн дэлхийн 10 орноор аялах юм.

Сьюзен Макнамара, стрип-шоугийн жүжигчин

Энни Лейбовиц  эрин үеийнхээ эмэгтэйчүүдийг гэрэл зурагт буулгах ажлаа өөрийн амьдрал, уран бүтээлийн  хамтран зүтгэгч эмэгтэй Сьюзен Сонтаг  амьд сэрүүн байсан 1999 оноос эхэлжээ. Тэд ном гаргаж, Women нэртэй үзэсгэлэн гаргаж байхаар тохиролцсон байлаа. Лейбовицид Мерил Стрип, Хиллари Клинтон нар зургаа татуулж ер нь тэрээр  70 орчим хэрэг зураг авсныхаа дараа зургийн хальсаа “Энэ түүх төсгөл байдаг эд биш” хэмээн хэлээд хурааж байлаа. Үүнээс хойш 17 жил өнгөрсний дараа, Энни цувралаа үргэлжлүүлэхээр шийдээд тэдний хөргийг  Women: New Portraits үзэсгэлэнгээр дамжуулан нийтэд хүртээх  санаатай болсон байна.

Мисти Копленд, бүжгийн жүжигчин

Уг үзэсгэлэн  нэгдүгээр сарын сүүлчээр Лондон хотноо нээгджээ. Тэндээс үзэсгэлэн Токио, Сан-Франциско, Сингапур, Мехико, Гонконг, Стамбул, Франкфурт, Нью-Йорк хотуудад  тавигдах бөгөөд аялалаа Цюрих хотноо төгсгөнө. Ийм өргөн цар хүрээтэй үзэсгэлэнгийн аялал нь Шведийн  UBS банкны тусламжтайгаар  бүтэж байгаа юм. Төлөвлөгдсөний дагуу, улс орон бүр нь өөрийн  баатар эмэгтэйчүүдээ харах боломжийг гарган үзэсгэлэн шинэчлэгдэж байх ажээ.

Синди Шерман, зураач

Энни үзэсгэлэндээ 1999 оны зургуудаас гадна  саяхны бүтээлүүдээ үзүүлнэ Дуучин Адель, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний шүтээн болсон Глория Стейнем, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, баримтат киноны найруулагч Лора Потрайс, зураач Синди Шерман, стрип-бүжигчин Сьюзен Макнамара, бүжгийн жүжигчин Мисти Копленд зэргийн нэр нь түүхэнд орж ирсэн олон эмэгтэйн хөрөг үзэгчдийн хүртээл болох юм.

Глория Стейнем, сэтгүүлч, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний идэвхтэн

Vanity Fair  сэтгүүлд зориулан Кейтлин Женнерийн зургийг хийсэн  цуврал ч үзэсгэлэн дээр тавигдана. Мөн хатагтай Энни 1968 онд авсан хуучин нэг зургаа үзүүлбэр болгож байна.  Лейбовиц зургийн агшинг барихаас гадна  хувь хүний  дүрийг зурагтай дээдээр гаргадаг авьяастай.

Лора Пойтрас, сэтгүүлч, найруулагч

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна