Жавхлан, Баясгалан хоёр сайджээ

2016 оны 3 сарын 10

“Хонгорхон үр минь” дуугаараа хослон гарч ирсэн С.Жавхлан, Т.Баясгалан хоёр хамтан “Илгээлтийн эзэд” аяныг зохион байгуулж, хамтарсан тоглолтоо Монгол Улсын бүх аймаг сумаар хийхээр төлөвлөжээ.

Нэг цагт дуу хуураас гадна хайр сэтгэлээр холбогдсон тэднийг “салж, хагацах”-ад олон хүн харамч байсан. Тэгвэл тэд өнөр өтгөн өрх гэрийн эзэн, баян айлын намбатай эзэгтэй болсныхоо дараа залуу насаа дахин дурссан уу,  ямар ч байсан  эвлэрч, хамтраад зогсохгүй,  Монгол орноороо аялан тоглохоор бэлтгэлээ базааж байна.  Тэдний тоглолт энэ сарын 14-нд бөхийн өргөөнд болох гэнэ.

Хоёр дуучнаа хослон дуулах болсныг харсан фэнүүд нь ихэд баяртай байгаа ч энэ хоёр маань “гэр бүлээ үймүүлсэн хэрэгт” орох вий хэмээн эмзэглэж суугаа гэх.

Үнэндээ шавах, шалбааг, авлигач, олигархиудаараа дуудалцаж явсан МАН, МАХН хоёр хүртэл нэгдэж, нийлэх тухай ярьж байхад ямар Жавхлан,Баясгалан хоёр Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр шиг элдвийн муу муухайгаа дуудалцсан ч биш дээ. Иймээс тэдний уран бүтээлийн тайлан тоглолтыг тэсч ядан хүлээж суугаа хүмүүс олон байгаа бололтой.

Их уран бүтээлийнхаа аян замд хослон дуулж, хослон гарахаар болсон хоёр дуучиндаа амижлт хүсье.

 Т.ИРМҮҮН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна