О.Баасанхүү: Битгий ай, Сайханбилэг ээ

2016 оны 3 сарын 10

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй халз мэтгэлзэх хүсэлтэй байгаагаа дахин дахин илэрхийлэх болсон. Энэ тухай өнгөрсөн сарын 23-нд Ерөнхий сайдад мэдэгдсэн ч одоо хүртэл хариу өгөөгүй байна хэмээн хэвлэлээр гомдоллосон сурагтай. Түүгээр ч барахгүй “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг халз мэтгэлцээнд ирэх юм бол би түүнтэй бодлогоор мэтгэлцэе” гэж томорч суугаа гэх.  Тэрхүү бодлого нь хуримтлалын сан бүрдүүлэлтийн талаар, хот тосгоны эрх зүйн байдлын талаарх асуудал юм байх.  

Гэвч  “Ерөнхий сайд ирэхгүй дээ” хэмээн О.Баасанхүүг “басамжилах” хүн олон байгаа аж. Гэсэн ч гишүүн өөрийн бодлоосоо ухрахгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн бөгөөд “Битгий ай Сайханбилэгээ” хэмээн хэвлэлээр дамжуулан үг дайлсан гэнэ.   

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна