Элчин сайдын яамдын ажилчдын дунд нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулав

2016 оны 3 сарын 11

 

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчин үүссэний 95 жилийн ойн хүрээнд БХЯ, ЗХЖШ-аас хэд, хэдэн ажил санаачлан зохион байгуулж байна. Үүний нэг нь гадаад орнуудаас манай улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд, цэргийн атташе нарын дунд нөхөрсөг спорт тэмцээнийг энэ сарын 9-нд  зохион байгууллаа. БХЯ, ЗХЖШ болон манай улсад суугаа ОХУ, Турк, АНУ-ын Элчин сайдын яамны баг тамирчид, цэргийн атташе нарын баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин нөхөрсөгөөр тоглосон бөгөөд теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн гурван төрлөөр өрнөсөн. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Элчин сайдын яамдын ажилчдыг цаг заваа гарган хүрэлцэн ирж тоголж байгаад талархлаа илэрхийлээд хоёр улсын харилцаа тэр дундаа батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа жил ирэх тусам дээшилж байгаад та бүхний үүрэг оролцоо хамгаас их. Хоёр орны салбарын маань хамтын энэхүү найрсаг харилцаа үргэлж мөнхөд хөгжих учиртай" гэж онцолж байв. Тэрээр өөрийн биеэр Элчин сайдын яамдын ажилчид, цэргийн атташе нартай спортоор өрсөлдөж өнжсөн юм.