Инфляци-дефляцийн урхинд орсон Хятад

2016 оны 3 сарын 11

Хятадын эдийн засгийн байдал улам бүр муудаж, сэтгэл зовоосон асуудал зөвхөн эдийн засгийн өсөлт байхаа больжээ. Өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүний үнийн  дефляци үргэлжилж, улам эрчээ авах болов.

Үйлдвэрлэгчдийн үнэ 47 дахь сардаа буюу сүүлийн дөрвөн жилийн турш буурч байгаа нь дефляцийн цувралын дээд үзүүлэлт боллоо. Үүнтэй зэрэгцээд хэрэглээний үнийн индекс жилийн дүнгээр 2,3%-иар өслөө. Энэ нь  2014 оны  тавдугаар сараас хойших хамгийн хурдан өсөлт болж байна. Харин албаны хүмүүс энэ үзүүлэлт 1,8%-ийн төвшинд байгаа гэж мэдээлж байна.

Гэхдээ хамгийн том түгшүүр нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болоод байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад хүнсний бүтээгдэхүүний 7,3%-иар өсчээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь нийгмийн хурц асуудлыг араасаа дагуулж болох юм.

Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ хурдацтай өсч байгаа нь шинжээчдийн гайхлыг төрүүлж байна. Шинжээчид өмнө нь ийм хандлага удаан үргэлжлэхгүй гэж хэлж байсан юм.

Цаашид ч үнэ өсөх шинж тэмдэг хангалттай байгаа. Энэ оны нэгдгээр сард л гэхэд гахайн махны үнэ 18,8 хувиар нэмэгджээ.

Дотоодын эрэлт буурсанаас энэ байдал үүдэлтэй байгааг HSBC тэмдэглэв. Үйлдвэрлэлийн үнэ  хэдий чинээ удаан хугацаанд бууна, инфляцийн хүлээлт төдий чинээ доошилно гэсэн үг.

Үйлдвэрлэгчдийн үнэ бууж байгаа нь аж үйлдвэрлэлийн салбарт том “но” байгааг харуулж байна. Эрэлт байхгүйн улмаас дефляцийн үзэгдэл барааны илүүдэлд хүргэн үйлдвэрлэлээ зогсоох шийдвэр гаргахад улам ойртуулна. Үйлдвэрлэгчдийн барааны үнэ цаашид ч буух учир яагаад барааг одоо худалдан авах хэрэгтэй вэ гэсэн асуудал үүсээд байна. Эрэлт, үйлдвэрлэл, экспорт буурч байгаа нь Хятадын эдийн засаг ганхаж эхэлсний гол шалтгаан болж байгаа.

Гэсэн ч Хятадын  Ардын банк мөнгө, зээлийн бодлогоо өөрчлөх нь юу л бол.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна