Абилимпын наадамд оролцох тамирчдын зардлыг нийслэлээс санхүүжүүлнэ

2016 оны 3 сарын 11

Нийслэлийн Засаг дарга “Дэмжлэг үзүүлэх тухай” А/171 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  2016 оны 03 дугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд Франц Улсад зохион байгуулагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын Абилимпын 9 дүгээр наадамд эх орноо төлөөлөн оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тэмцээнд оролцох зардал болох 16,686,100 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ. Харин тэмцээнд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Монголын абилимпын холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунчимэгт үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна