М.Энхболдын давалгаа

2016 оны 3 сарын 11

#МэндчилгээЭрхэм хүндэт эхчүүд, эмэгтэйчүүд ээ!Эх орныхоо хөгжил дэвшил, өрх гэрийнхээ аз жаргалын төлөө хичээнгүйлэн зүтгэж, цэгц талбиун ухаанаараа төр улс, өргөө гэрийнхээ өмөг түшиг, өнгө нь болж яваа эхчүүд эмэгтэйчүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Posted by Миеэгомбын Энхболд Enkhbold Miyegombo on Sunday, March 6, 2016

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар нийгмийн сүлжээнд М.Энхболдын эхлүүлсэн мэндчилгээ трэнд болов. Аливаа баяр ёслолоор Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, улс төрчид мэндчилгээ дэвшүүлэх нь байдаг л үзэгдэл. Харин “ Мартын 8”-наар мэндчилгээ дэвшүүлсэн улстөрчдөөс МАН-ын даргын мэндчилгээ сошиал ертөнцөд багагүй давалгаалсан юм.  Олон залуус түүний мэндчилгээг ашиглан бие биенээ challenge-д дуудсан нь содон хийгээд сонирхолтой үзэгдэл байлаа.

МАН-ын дарга М.Энхболд  Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Монголын нийт эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд мэндчилгээ дэвшүүлэхдээ  Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн зурсан “Орхон” зургийг фон болгож ашигласан нь нийгмийн сүлжээнийхэнд таалагдсан бололтой. Манай орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Орхоны хүрхэрээг төгс төгөлдөр эмэгтэй болгон дүрсэлсэн энэ зураг 1989 оны бүтээл бөгөөд тухайн үедээ Япон улсын Фукоуко хотод болсон уралдаанаас Азийн шилдэг бүтээлүүдийн нэгээр шалгарч байжээ.

МАН-ын даргын араас энэ зургийн өмнө жүжигчин Г.Анхбаяр Монголын сайхан бүсгүйчүүддээ мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд үүнийг нь 2000 хүн шэйрлэснээс харахад М.Энхболдын эхлүүлсэн давалгаа сошиалд хүчтэй өрнөжээ. Г.Анхбаярын урилгаар олон залуучууд “Орхон” эхийн өмнө зогсон, ээж нартаа мэндчилгээ дэвшүүлэв.

Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн “Эмэгтэйчүүд бол гоо үзэсгэлэн төдийгүй бүхний эх -ус ундарга юм” гэсэн санааг М.Энхболд дарга мэндчилгээгээрээ давхар илэрхийлсэн нь “Мартын 8”-ны сюрпириз болов.

Энэхүү давалгаа нь 400 мянган хүн үзэж 4 мянган хүн шейрлэснээрээ энэ жилийн сошиалын хамгийн том давалгаа болж чадлаа.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна