УБСЕГ мэдээлэл хийнэ

2016 оны 3 сарын 11

Монгол улсын нийгэм эдийн засгийн ээлжит статистик мэдээллийг өнөөдөр 11.00 цагаас Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар өгнө.

Өмнөх сарын байдлаар уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, бутармал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 25.3-91.2 хувиар, мөн боловсруулах аж үйлдвэрийн салбарт цемент, хивс, төмөр бетон эдлэл, вакуум цонх, хаалга, тамхи, металл бэлдэц, ган төмөр хийц зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.0-99.8 хувиар буурсан байсан юм.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна