Го даамаар программ илүүрхэв

2016 оны 3 сарын 11

“Google”-ийн боловсруулсан “AlphaGo” программ Го даамны мэргэжлийн тоглогч Өмнөд Солонгосын аварга Ли Се Долийг хоёр дахь тэмцээндээ ялжээ. Тэмцээн Өмнөд Солонгосын нийслэл хотод болж байгаа юм. Энэ тэмцээнд Ли Се Доль цагаан чулуугаар тогложээ.

Тэмцээн дуусах сүүлийн мөч хүртэл тайлбарлагчид болон үзэгчид хэн нь ялахыг тааварлах аргагүй байв. Гэвч “AlphaGo” компьютерын дайчин, шинэлэг нүүдэл түүнд хоёр дахь ялалтыг авчирчээ. Энэ удаагийн “AlphaGo” программын хожил нь хиймэл оюун ухааны хөгжлийн нэг илэрхийлэл боллоо гэж ажиглагчид үзэж байна. Го даамны мэргэжлийн тоглогч, дэлхийн 18 удаагийн аварга Ли Седолийн хувьд программын тоглолтын арга барил үнэхээр төгс байсныг онцолжээ. Дараагийн тоглолтууд гуравдугаар сарын 12, 13 болон 15-нд Хятадын уламжлалт дүрмээр болно

Бүх таван үеийн ялагч дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, нэг сая долларын эзэн болно.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна