Өөрөө жолоодлоготой машиныг Их Британид туршина

2016 оны 3 сарын 11

Өөрөө жолоодлоготой автомашины үйлдвэрлэлд хэд хэдэн томоохон компаниуд хүч үзэж эхэлсэн билээ. Уг салбартаа анхдагч болсон Гүүглийн “Alphabet” компанийн Гүйцэтгэх захирал Эрик Шмидт өөрийн үйлдвэрийн өөрөө жолоодлоготой автомашиныг Их Британид турших тухай мэдэгдлээ.

Гүүгл өөрөө жолоодлоготой автомашиныг бүтээхэд зургаан жил зарцуулан АНУ-ын Калифорни, Техас болон Вашингтон мужид 2.2 сая км замд туршаад байгаа юм. Хэрэв Их Британи улсад турших нь амжилттай болвол энэ нь олон улс дахь анхны туршилт болох аж. Их Британийн эрх баригчид өөрөө жолоодлоготой автомашины 8 төсөлд 20 сая фунт стерлинг зарцуулахаа мэдэгдээд байгаа юм.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна