Барак Обама: “Путин бол нээлттэй, дэг журамтай улстөрч”

2016 оны 3 сарын 11

Владимир Путин, Барак Обама

 

“ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бол уулзахад ихээхэн нээлттэй, дэг журамтай улстөрч” хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама The Atlantic сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Бүх уулзалт дээр Оросын лидер эелдэг, маш нээлттэй байдаг. Бидний уулзалт ихээхэн ажил хэрэгч болдог. Зарим хүн шиг намайг хоёр цаг хүлээлгэдэггүй” хэмээн Обама онцолжээ.

 

Владимир Путин АНУ-тай харьцах харилцаагаа их чухалчилдаг гэдгийг онцолсон байна. “Бидэнтэй түншилж, хамтран ажиллах сонирхлоо байнга илэрхийлдэг” гэж Обама хэлжээ.

 

ОХУ-ын гадаад бодлогын талаар мөн өөрийн байр сууриа илэрхийлжээ. “Хүчирхийлгүйгээр хүссэнээ авч болоход бодит байдал оршино. Украин тусгаар орон гэж харагдаж байсан ч Оросын нөлөөнийх байсан бөгөөд НАТО-гийн гишүүн биш Украин ОХУ-ын талаас байгын дарамтад байх болно. АНУ юу хийж байгаагаас үл хамааран Киев нь Оросын сонирхолд үргэлж багтдаг. Киев бол Оросын сонирхолд байгаа болохоос АНУ-ынх биш. Бид юу хийхээс үл хамааран тэр сонирхол үлгэлж байна” гэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна