Хамгийн царайлаг гэмт хэрэгтэн суллагдав

2016 оны 3 сарын 11

Царай зүсээрээ интернэтээр  бүсгүйчүүдийн  сэтгэлийг татаж чадсан  гэмт хэрэгтэн шоронгоос суллагджээ.

New York Daily News сонинд бичсэнээр 30 настай Жереми Микс суллагдаад загвар өмсөгчөөр ажиллахаар шийдсэн аж. Галт зэвсгийг хууль бусаар хадгалж байсан хэргээр ял шийтгэгдсэн Микс загварын нэгэн том агентлагаас  гэрээ байгуулах санал авчээ.

Стоктон хотын цагдаагийн газрын фейсбук дэх хуудсанд зураг нь нийтлэгдсэний дараа тэр залуу зуун мянган хэрэглэгчдэд таалагдаж, 27 мянган сэтгэгдэл авсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна