IKEA-г үндэслэгч захаас хувцасладаг

2016 оны 3 сарын 11

IKEA компанийг үндэслэгч хувцсаа захаас авдаг гэж ярьсныг Шведийн Dagens Industri сонин сонирхуулжээ. Тэрбээр Шведийн TV4 сувгийн баримтад кинонд ярилцлага өгөхдөө энэ тухайгаа ярьжээ. “Өөр газраас худалдан авсан хувцас өмсдөг гэж би бодохгүй байна” гэж тэр ярьжээ. Үүгээр тэрбумтан сайн үлгэр жишээг харуулах гэсэн гэнэ.

Арван жилийн өмнө дэлхийн хамгийн баян хүний эхний тавд орж байсан Кампрад нэрийн барааны тансаг дэлгүүрээс хар захыг илүүд үздэг аж. Мөн оросын үйлдвэрийн хуучин “Нива” машин унадаг гэж ярьж байсан юм.

Захаас хувцаслах уламжлал түүний төрсөн Смоланд мужид ихээхэн дэлгэрсэн гэж тэр хэллээ. Саяхан тэрбээр үсээ засуулах үйлчилгээ үнэтэй байгааг шүүмжилж байсан юм. Өдгөө 89 настай Ингвар Кампрад 1973 оноос татвар төлж байгаа бөгөөд хэзээ ч онгоцны дээд зэрэглэлээр нисч байгаагүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна