Ц.Шаравдоржид сануулга хүргүүлэв

2016 оны 3 сарын 11

АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдоржид сануулга хүргүүлжээ. Тодруулбал, МХЕГ-т төрийн жинхэнэ албан хаагчдыг шилжүүлэх, чөлөөлөх, томилохдоо намын харъяаллыг нэгдүгээрт тавьж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна хэмээн АТГ-аас буруутгасан байна. Тус байгууллагын удирдлага солигдох бүрт Төрийн албаны хууль зөрчигдөж, улс төр, нам эвслийн хүсэл сонирхол, намын харьяалал, гишүүнчлэлийн дагуу төрийн жинхэнэ албан тушаалтныг томилох, чөлөөлөх, чиг үүргийг нь өөрчлөн шилжүүлж байгаа нь сонирхлын зөрчил үүсгэж байна хэмээн үзжээ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна