Рокийн бүх түүхийг 15 минутад багтаажээ

2016 оны 3 сарын 11

Видео: Ithaca Audio / Vimeo

Интернэтийн сүлжээнд 15 минутын нэгэн видео бичлэг тавигджээ. Тэр бичлэгт Элвис Преслигээс авахуулаад Radiohead, Kings Of Leon, Gorillaz хүртлэх рокийн бүх түүх багтсан гэнэ.

Миксийг Vimeo дэх Ithaca Audio гэх АНУ-ын компанийн хуудаснаа гаргажээ. Клип нь хөгжимчдын амьд тоглолтуудаас хэсэглэн авч эвлүүлсэн “бантан” байлаа.

Видеогийн бүтээгчид энэ бичлэгт 64 дуу, 348 рок од багтсан гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна