Зуслангууд хогондоо дарагджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.08-нд нийтлэгдсэн

Зуслангууд хогондоо дарагджээ

Нийслэлийнхний амарч, сэрүүцдэг зуслан ямархан байдалтай байгааг та энэ зургаас харж байна. Өдгөө зусланд хүүхэд хөгшид голдуу зусч байгаа. Гэтэл салхи, агаарт чийрэгжүүлэх гэж зусланд гарсан тэдэнд бохироос үүдэлтэй элдэв өвчлөл дэлгэрвэл  гайхах хэрэггүй болжээ. Айл болгоны тоогоор барьсан үүд хаалга нь түгжээтэй модон жорлон ч зуслангийн өнгийг үнэхээр гутаана. Тун удахгүй хүүхдүүдийн хичээл эхлэхээр зуслангийнхан хот руугаа яарцгаана. Тэр цагт энэ их хур хогийг хэн цэвэрлэх вэ гэдэг асуулт гарах нь мэдээж. Хүмүүсээ зусч байхад нь цэвэрлэж чадаагүй дүүргийнхэн эзгүй зусланг цэвэрлэж цэмцийлгэх нь юу л бол. Цэвэр агаар, сайхан амралтыг гутаасан энэ хогийг цэвэрлэж, хүүхэд хөгшдөө цөөн хоног ч бол тухтайхан байлгаасай.

А.Батдэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж