Сингапур хамгийн үнэтэй хот

2016 оны 3 сарын 11

Сингапур гурав дахь удаагаа дараалан дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотын жагсаалтыг тэргүүллээ. Economist Intelligence Unit-ийн гаргасан чансаанаас иш татан энэ тухай The Independent сонин мэдээлэв.

Хоёрдугаар байрт Швейцарийн Цюрих, гуравт Гонконг бичигджээ. Дараалаад Женев, Парис, Лондон, Нью-Йорк орлоо. Тэргүүн 10-ыг Копенгаген, Сөүл, Лос-Анжелес төгсгөлөө. Хоол хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ, түрээсийн өртөг, ахуйн  төлбөр, хувийн сургуулийн зардал зэргийг тооцоолон жагсаалтыг гаргажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна