Г.Занданшатартай мэтгэлцэх хүн тодров

2016 оны 3 сарын 11

“Нэг Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар УИХ-ын дарга З.Энхболдыг халз мэтгэлцээнд дуудсан боловч, албан ёсоор хүсэлт тавиагүй учраас тэрбээр уг мэтгэлцээнд оролцох боломжгүйг УИХ-ын Тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд мэдэгдсэн. Мэтгэлцээнийг явуулахын тулд хоёр тал тохиролцсон байх ёстой. Гэтэл “Нэг Монгол” төрийн бус байгууллага нь ямар ч хүсэлт гаргаагүй хэрнээ нийгмийн сүлжээгээр “Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц”  сэдвээр мэтгэлцэнэ гэсэн мэдээлэл тараах болсон. Тэгээд ч дуэльд дуудсан төрийн бус байгууллагынхны хүссэн зоргоор нь очоод мэтгэлцэх зав УИХ даргын хувьд байхгүй л болов уу.

Тэгвэл УИХ-ын даргын оронд түүний зөвлөх Г.Байгальмаа Г.Занданшатартай халз мэтгэлцэхээр болжээ. Г.Байгальмаа энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгальмаа миний бие Г.Занданшатартай мэтгэлцэхээр боллоо" хэмээн бичсэн байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна