Уламжлалт анагаах ухааны музейтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Уламжлалт анагаах ухааны музейтэй боллоо

Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг харуулсан, ховор сонин үзмэртэй музей АШУҮИС-ийн Монгол Анагаах ухааны институтэд өнөөдөр нээлтээ хийлээ. Үзмэрт эртний уламжлалт анагаах ухаанд ашиглаж байсан ургамал, багаж заслуудыг дэлгэжээ. Эртний анагаахын эдлэлүүд бол үндэсний 5000 гаруй жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухааныг орчин цагийн анагаах ухаантай хослуулж хөгжүүлбэл монголчуудад эдгээхгүй өвчин гэж үгүй болно гэж энэ салбарынхан хэлж байлаа. Жишээлбэл, чихрийн шижин өвчнийг эмчлүүлэхээр гадны улсыг зорих хэрэггүй, одоогоор эртний уламжлалт сахрын өвчнийг эдгээх эмчилгээг гүйцэх эмчилгээ дэлхийд гараагүй гэж Д.Цэрэндагва эмч ярьсан. Хамгийн гол нь төрөөс бодлоготойгоор анагаах ухааны салбарын судалгааны ажил, төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, уламжлалт анагаах ухаанаа орчин цагийнхтай нь хослуулах шаардлагатай болжээ.  

Энэ бол 1000-аад жилийн өмнөөс ашиглагдаж байсан цус ханах багаж. Монголын эртнээс хэрэглэж ирсэн хануур, цус ханах аргыг одоо ч дэлхийн улсууд эмчилгээндээ ашигладаг байна. Өөрөөр хэлбэл, цус ханах, хануурын эмчилгээ нь дэлхийн анагаах ухаанд монголчуудын оруулсан түүхэн эмчилгээний нэг төрөл аж. Өөр зүү төөнүүр, яс барих, тархины доргилт арилгах гээд монголчуудаас гаралтай уламжлалт эмчилгээг Түвд, Хятадад ашигладаг байна.

Дэлхийн 100 гаруй улс өөрсдийн гэсэн анагаах ухааны уламжлалт эмчилгээтэй. Эдгээрээс 36 нь төрийн бодлого дор эртний уламжлалт эмчилгээгээ орхигдуулахгүй, улам хөгжүүлж ашигладаг гэнэ. Уламжлалт анагаах ухаанаа төрийн бодлогоор зохицуулж явдаг орны нэг нь Монгол Улс аж. АШУҮИС дотор байгуулагдсан эртний анагаах ухааныг илтгэх музейн үзмэрүүдийг зөвхөн анагаахын оюутнуудад гэхгүй сонирхсон хүн бүхэн очиж үзэх боломжтой юм.

Д.УУДАМ

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж