Хятад ураны нөөцөө нэмэгдүүлнэ

2016 оны 3 сарын 11

 

Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөгөөнд шинээр баригдах цөмийн реакторуудыг ажиллуулахад хангалттай хэмжээний ураны нөөцийг бүрдүүлэх хөтөлбөрийг тусгажээ. Хятад нь 2007 оноос уран нөөцөлж эхэлсэн аж. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн гаргасан тооцоогоор Хятадад 74 мянган тонн ураны нөөц байгаа гэнэ. Энэ нь Хятад улсын өнөөгийн ураны хэрэгцээг есөн жил хангах хэмжээний нөөц аж. Гэхдээ ирэх жилүүдэд Хятадын ураны хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна. Шанхайн цөмийн эрчим хүчний албанаас мэдээлснээр Хятадын ураны хэрэгцээ ирэх 2020 он гэхэд 11 мянган тонн, 2030 он гэхэд 24 мянган тонноор нэмэгдэх гэнэ.

 

Хятад улс 2020 он гэхэд цөмийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, 58 гегабайтад хүргэхээр зорьж байгаа аж. Энэ нь дэлхийн ураны зах зээлийн 15 орчим хувийг эзлэх гэнэ. Өнгөрсөн жил Хятадын цөмийн хүчин чадал 28.3 гигабайт болсон байв. Дээрх зорилтод хүрэхийн тулд Хятадад одоо ажиллаж буй 30 цөмийн реактор дээр нэмж энэ жил зургаан тогоо барихаар төлөвлөжээ. Түүнчлэн ирэх 2030 он гэхэд Хятадад 100 гаруй цөмийн тогоо үйл ажиллагаа явуулж байх гэнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна