Apple шинэ бүтээгдэхүүнээ энэ сарын 21-нд танилцуулна

2016 оны 3 сарын 11

Apple компани шинэ бүтээгдэхүүн болох iPhone 5se, iPad Air 3-аа энэ сарын 21-ны Даваа гаригт танилцуулна хэмээн Bloomberg мэдээллээ. Apple компани шинэ бүтээгдэхүүнээ уг нь сарын 15-нд танилцуулж, 18-нд онлайн захиалгаа авч эхэлнэ гэж мэдэгдэж байсан ч ийнхүү бага зэрэг хойшилжээ.

Онлайн урилгаа компани аль хэдийнэ тараасан аж. Арга хэмжээ Калифорни мужийн Купертино дахь компанийнхаа төв байранд хийх юм.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна