Дэгжин 700 Barbie

2016 оны 3 сарын 11

Кристиан Лубутен

Barbie гэсэн энгийн нэртэй үзэсгэлэн гуравдугаар сарын 10-нд Парис хотын урлагийн музейд нээгджээ. Үзэсгэлэн зөвхөн хүүхдүүдэд ч биш насанд хүрэгчдэд сонирхолтой. Үзэсгэлэнгийн гол сэдэв загвар юм.

Үзэсгэлэнд тавигдсан 700 орчим Барби нь Oscar de la Renta, Dior, Diane von Furstenberg, Sophia Webster, Carven, Thierry Mugler, Chanel, Maison Margiela, Jeremy Scott, Moschino, Jean Paul Gaultier, Sonia Rykiel, Paco Rabanne, Christian Lacroix, Yves Saint Laurent-ий алдартай гоёлоор гангарсан байх ажээ Бас болоогүй, хөдөлгөөнт тайзнаа тэд үзүүлбэр үзүүлж байгаа.

Барби ба Кен хоёрын харилцааг харуулсан үзэсгэлэнгийн хэсэг

Барби түүхэн хувцсаар гангарчээ

Зураг авах  талбар

Зураг авалтын тайз

Барбийн гоёлын үзүүлбэр

Эдүгээ 50 нас хүрч байгаа эдгээр пластик гоо бүсгүйчүүдийн загалмайлсан эцэг нь болсон Кристиан Лубутенд тусгай хэсгийг зориулжээ. Хүүхэлдэйтэйгээ хамт байгаа Лубутений зургууд, мөн Барбид зориулсан бүтээсэн гутлуудыг нь үзүүлэх ажээ.

Barbie Dior

“Эдгээр хүүхэлдэйг хүүхдийн тоглоом болгон бүтээгдээгүй, харин тайчиж, хувцаслах зорилгоор хийгдсэн юм. Эллиот ба Рут Хэндлер нар Барбийг 1959 онд бүтээхдээ бүхэл бүтэн хувцасны цуглуулгатай нь хийсэн. Хүүхэлдэй гарч ирснээс хойш түүнд зориулан маш олон хувцас, гутал, цүнх хийсэн” хэмээн музейн тоглоомын тасгийн зохион байгуулагч Энн Монье тайлбарлав.

Загварын үзүүлбэр

Загварын үзүүлэнгүүдээс гадна Mattel компанийн уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага, инженерээс ерөнхийлөгчид нэр дэвшигч хүртэл 150  мэргэжлийн дүртэй хүүхэлдэйг тэндээс олж харах юм. Хүүхэлдэйн оролцоотой зураг авалт хийсэн жижиг тайзууд бас тэнд байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна