Орос, Хятад эсэргүүцэв

2016 оны 3 сарын 12

 

ОХУ, Хятадын Гадаад харилцааны сайд нар АНУ-ыг БНСУ-д пуужингаас хамгаалах систем байршуулахыг эсэргүүцлээ.

 

Умард Солонгос цөмийн зэвсгээ хэзээ ч хэрэглэхэд бэлэн хэмээн мэдэгдэж, зэвсгээр далайлгах болсноос АНУ болон БНСУ өнгөрсөн долоо хоногт Вашингтон, Сөүлийн эрх баригчид пуужингаас хамгаалах THAAD системийг байршуулах талаар яриа хэлэлцээ эхлүүлсэн байна.

 

Хятадын Гадаад харилцааны сайд Ван И баасан гаригт ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой хамтран хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл хийхдээ “Өмнөд Солонгост пуужингийн систем байршуулах нь ОХУ, Хятадын стратегийн аюулгүй байдлын ашиг сонирхолд шууд харшилж байна” гэсэн байна.

 

Сергей Лавров “Пуужингаас хамгаалах систем байршуулах нь түргэдсэн алхам болно” гэжээ.

 

Өмнөд Солонгосыг өмгөөлж хамгаалсан АНУ-ын энэ төлөвлөгөө Умард Солонгосын аюул заналхийллийг улам дэвэргэж, Пхеньяныг юу ч хийхэд хүргэж мэднэ” гэсэн байна.

 

Харин Вашингтоны төлөөлөгч Жон Керби хэлэхдээ АНУ, БНСУ-тай пуужингаас хамгаалах систем байршуулах талаар яриа хэлэлцээ хийсэн. Системийг байршуулах эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ байршууллаа гэхэд ОХУ, Хятадад санаа зовох асуудал байхгүй. Энэ бол зөвхөн хамгаалах систем шүү дээ” гэжээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна