НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

2016 оны 3 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа.

НҮБ-аас Тогтвортой хөгжлийн зорилтууд гэсэн баримт бичиг батлан гаргаад байгаа бөгөөд үүний нээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголд хийх талаар уулзалтын үеэр санал солилцлоо. Уг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлан гаргахад Монголын оролцоо чухал байсныг хатагтай Биата Транкман онцолж байв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үлгэр дуурайлал үзүүлж, цаашид ч үйл ажиллагаанд нь оролцох байх гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс төрийн манлайлал, хууль тогтоомж, эрх зүйн орчин хэрэгтэй юм байна.

Монгол Улс мөн урт хугацааны хөгжлийн хөтөлбөр гэсэн баримт бичиг гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна