Ю.Тимошенко Украин авлигын уурхай гэлээ

2016 оны 3 сарын 12

 

Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенко Киев хотод саяхан Ассошейтэд пресс агентлагт өгсөн ярилцлагадаа 2014 оны цуст мөргөлдөөний дараа төрийн эрхэнд гарсан улстөрчид авилга, хээл хахуульд бүрмөсөн автсан гэжээ.

 

Ю.Тимошенко ярилцлагадаа “Төрийн эрхэнд гарсан хүмүүст авилгыг устгах сонирхол байхгүй. Бүгд ашиг сонирхолтой, бас түүндээ сэтгэл хангалуун байгаа нь энэ улс орныг амьсгалж, хөгжиж, хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлэх аргагүй авилга, хээл хахуулийн үүр уурхай болгож орхилоо” гэжээ.

 

Ю.Тимошенко 2004 онд Улбар шар хувьсгалын лидерүүдийн нэг болж, тус улсын ерөнхий сайд болох эхлэлээ тавьсан юм.

 

Харин Москвагийн талыг баримтлагч Виктор Янукович  Украины ерөнхийлөгч болсны дараа Ю.Тимошенко албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шоронд хоригдож, түүнийг төрийн эрхээс буусны дараа 2014 онд суллагдсан юм. Өнгөрсөн сард Ю.Тимошенкогийн нам эрх баригч эвслээс гарсан юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна