ОУХМ цолтон гурав төрөв

2016 оны 3 сарын 13

-Сүхбаатар аймагт болж буй Бүх ард түмний спортын XIV их наадмын хүндийн өргөлтийн тэмцээний үеэр Ч.Нямзул, Б.Золбоо, Э.Эрдэнэтуяа нар ОУХМ цолны болзол биелүүлэв-

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн тэмцээнийг Эрүүл мэнд спортын яам, Биеийн тамир сургалт хөгжлийн төв, Монголын хүндийн өргөлтийн холбоо болон Сүхбаатар аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ болон дэмжигч байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд 18 багийн 180 орчим тамирчид өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, эмэгтэй 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг-ын жингийн аваргууд тодорсон. Энэ өдөр олон рекорд амжилт, зэргийн болзол хангагдлаа.

Эрэгтэй 62 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж огцом болон түлхэлттэй өргөлтөөр залуучуудын улсын рекордыг тус бүр 5 кг-аар шинэчлэн тогтоолоо. Тэрбээр огцомоор 111 кг, түлхэлтээр 140 кг-ыг өргөж, хоёрдугаар сард болсон залуучуудын УАШТ-ий үеэр өөрийн тогтоосон амжилтаа энэхүү тэмцээнд ахиуллаа.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Ч.Нямзул, 53 кг-д Б.Золбоо, 58 кг-д Эрдэнэтуяа нар Олон улсын хэмжээний мастер цолыг хүртлээ.

Залуучуудын улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоогч Ө.Чагнаадорж

 

ДҮН: Эхний өдөр

ЭРЭГТЭЙ

56 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Г.Өнөболд

Аврагч

с.д.м

90

106

196

2.

Г.Ууганбаатар

Хилчин

 

86

100

186

3.

З.Эрдэнэбаяр

Хүч

с.д.м

77

96

173

 

62 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Ө.Чагнаадорж

Аврагч

ОУХМ

111

140

251

2.

Ч.Март

Алдар

с.м

110

131

247

3.

Б.Баярням

Хүч

 

105

120

225

 

69 кг: 11 тамирчин

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Э.Мөнхдөл

Хүч

ОУХМ

121

150

270

2.

Ө.Даваагомбо

Алдар

с.д.м

110

136

246

3.

Э.Оюунбат

Орхон

С.д.м

111

130

241

 

77 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Ч.Очирхуяг

Хилчин

С.м

122

155

277

2.

Б.Оргилсайхан

Алдар

С.м

122

140

262

3.

М.Гантулга

Хүч

С.м

133

145

258

 

ЭМЭГТЭЙ

48 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Ч.Нямзул

Хөвсгөл

ОУХМ

90

106

196

2.

Б.Тунгалаг

Аврагч

с.м

86

100

186

3.

А.Энхбаяр

Өвөрхангай

с.д.м

77

96

173

Ч.Нямзул ОУХМ, А.Энхбаяр спортын дэд мастерын болзол хангалаа.

 

53 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Б.Золбоо

Хилчин

ОУХМ

69

80

149

2.

Г.Баасанжаргал

Алдар

ОУХМ

70

75

145

3.

Т.Даваа

Сүхбаатар

ОУХМ

55

72

127

Б.Золбоо ОУХМ цолны болзол хангалаа.

 

58 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

А.Бум-Аюуш

Хилчин

ОУХМ

76

94

170

2.

Э.Эрдэнэтуяа

Алдар

ОУХМ

70

93

163

3.

А.Отгонжаргал

Алдар

ОУХМ

71

90

161

Э.Эрдэнэтуяа ОУХМ цолны болзол хангалаа.

 

63 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Энхтамир

Алдар

ОУХМ

86

107

193

2.

Г.Ануужин

Аврагч

ОУХМ

85

103

188

3.

Бурмаа

Сүхбаатар

с.м

66

77

143

 

Өнөөдөр эрэгтэй 85 кг, 105 кг, +105 кг, эмэгтэй 69 кг, 75 кг, +75 кг-ын жин үргэлжлэн явагдаж тэмцээн өндөрлөнө. 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна