Шумбагч онгоц сураггүй болжээ

2016 оны 3 сарын 13

 

АНУ-ын тэнгисийн цэргийнхний ажиглаж байсан Хойд Солонгосын шумбагч онгоц учир битүүлгээр алга болжээ. Хойд Солонгосын эргийн ойролцоо сүүлийн хэдэн өдрийн турш эргэлдэж байсан шумбагч онгоц гэнэт харагдахаа больсон гэнэ. АНУ-ын тэнгисийн цэргийн албаныхны үзэж буйгаар шумбагч онгоц осолдож живсэн байж магадгүй аж. Түүнчлэн Хойд Солонгосын талаас алга болсон шумбагчийг хайж байгааг АНУ-ын тэнгисийн цэргийнхэн ажиглажээ.

 

Энэ хооронд Солонгосын хойгт АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт үргэлжилж байгаа юм. Энэ жил “Key Resolve” болон “Foal Eagle” цэргийн сургуулилт нэгэн зэрэг болж, Өмнөд Солонгосын 300 мянга гаруй цэрэг, АНУ-ын 15 мянган алба хаагч оролцож байна. Пхеньян нь АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг “аюулгүй байдлын заналхийлэл”, “дайны өдөөн хатгалга” хэмээн хүчтэй эсэргүүцдэг. Хойд Солонгос нь АНУ-ын түрэмгийллийн эсрэг цөмийн дайралт хийх бэлтгэлээ базаасан хэмээн мэдэгджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна