Их аварга барилдах уу?

2016 оны 3 сарын 13

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар тойрогтоо ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үеэр сонгогчид сонин содон хүсэлт ч тавьж буй аж. Үйл явдлыг тодруулбал, дээрх уулзалтын үеэр нэгэн ахмад настан “Д.Сумъяабазар гишүүн ээ, та Д.Дагвадоржийн ах нь. Дүүгээ үндэсний бөхөөрөө барилд гэж хэл. Тэр бие хаа, генийг дэмий үрээд байж таарахгүй. Зодог тайлснаас хойш олон жил боллоо. Барилдах ёстой. Ирэх зуны наадмаар улсын наадмаар заавал барилдуулах ёстой шүү” гэх захиасыг дайжээ.

Хариуд нь Д.Сумъябазар гишүүн “Таны хүсэлтийг уламжилъя” гэжээ. Их аварга Д.Дагвадорж сумогийн дэвжээнээс зодог тайлснаас хойш нэлээд хэдэн жил өнгөрч буй. Бөхөд хайртай монгол түмэн их аваргыг үндэсний бөхөөр барилдуулах сонирхол их. Ахмад настнаас гарсан дээрх саналыг их аварга хүлээж авах эсэхийг харах л болж байна.

Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойрогтоо ажиллах үеэрээ УИХ-ын гишүүн болсноосоо хойш хийсэн ажил, санаачилсан төсөл, намрын чуулганаар батлагдсан хуулиудыг таниулж байгаа аж.

Онцлоход, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нь Эрчим хүчний сайд Д.Зоригтын хамтаар 2013 оны тавдугаар сарын 10-нд УИХ-ын гишүүний тангараг өргөж, одоогийн УИХ-ыг бүтэн болгож байв.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна