Хуучирсан мэдээ: 2016.03.13-нд нийтлэгдсэн

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабынхан ажиллаж байгаа аж. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ сарын 17-нд нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр хөгжимчид хөгжимтэй парад алхаж монгол цэргийн сүр хүчийг харуулахаар бэлтгэл хангаж буй юм байна. Хөгжимтэй жагсаалд Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, Батлан хамгаалах их сургуулийн ЦХС-ийн найрал хөгжим болон "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын нэгдсэн найрал хөгжим нийслэлийн таван цэгээс парад алхсаар Чингисийн талбайд цуглах аж. Дараа нь төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна.  

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж