Тусгай албаныхан спортоор өрсөлдлөө

2016 оны 3 сарын 13

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд нөхөрсөг тэмцээнийг өчигдөр зохион байгуулжээ. Жил бүрийн энэ өдрүүдэд зохион байгуулагддаг уламжлал болсон энэ тэмцээнд Батлан хамгаалах яам /БХЯ/, Зэвсэгт хүчний жанжин штаб/ЗХЖШ/, Хил хамгаалах ерөнхий газар/ХХЕГ/, Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/, Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар/ШШГЕГ/, Онцгой байдлын ерөнхий газар/ОБЕГ/, Тахарын алба зэрэг найман байгууллагын удирдах 200 орчим баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээн гар бөмбөг, биллъяард, буудлага гэсэн гурван төрлөөр зохиогдсон бөгөөд тэмцээний нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний Хяналт шалгалт үнэлгээний газрын дарга, бригадын генерал П.Доржсүрэн ахлагчтай ЗХЖШ-ын баг тамирчид тэргүүлсэн. Харин хоёрдугаар байранд ЦЕГ-ын баг тамирчид, гуравдугаар байранд БХЯ-ны баг тамирчид эзэлсэн юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна