Бүх ард түмний наадам Сүхбаатар аймагт боллоо

2016 оны 3 сарын 13

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо гуравдугаар сарын 11-13 ны хооронд боллоо. Тэмцээнд “Алдар”, “Аврагч”, “Хүч”, “Хилчин” спорт холбоо болон Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг зэрэг нийт 18 багийн 180 орчим тамирчид эрэгтэй 7, эмэгтэй 7 нийт 14 жинд нийт 47 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Энэ удаагийн тэмцээн хүндийн өргөлтийн спортыг орон нутагт сурталчилан таниулах, тамирчдын хүрээг тэлж, тамирчдын чансааг сайжруулах, “РИО 2016” олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдаа дэмжихэд оршиж байна. Мөн Сүхбаатар аймагт хүндийн өргөлтийн насанд хүрэгчид болон Бүх ард түмний их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй анхны тэмцээн боллоо.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын үе үеийн шилдэг тамирчид оролцлоо. Тэр дундаа ахмадын дэлхийн аварга Ш.Оюунчимэг, 1991, 1992 оны Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, улсын 12 удаагийн аварга, ОУХМ Н.Батжаргалын нарын ахмад тамирчид залуу шилдэг тамирчидтай өрсөлдсөн юм.

Тэмцээний үеэр эрэгтэй 62 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж огцом болон түлхэлттэй өргөлтөөр залуучуудын улсын рекордыг тус бүр 5 кг-аар шинэчлэн тогтоолоо. Тэрбээр огцомоор 111 кг, түлхэлтээр 140 кг-ыг өргөж, хоёрдугаар сард болсон залуучуудын УАШТ-ий үеэр өөрийн тогтоосон амжилтаа энэхүү тэмцээнд ахиулсан юм.

Залуучуудын улсын рекордыг шинэчлэн тогтоогч Ө.Чагнаадорж

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Ч.Нямзул, 53 кг-д Б.Золбоо, 58 кг-д Эрдэнэтуяа нар Олон улсын хэмжээний мастерын болзлыг хангасан бол эрэгтэй 94 кг-ын жинд А.Амартөгс спортын мастерын болзлыг биелүүлсэн.

Нийт 18 баг өрсөлдсөнөөс эрэгтэй ангилалд “Аврагч” спорт хороо түрүүлж, “Хүч”, “Хилчин” холбоод удаалав. Мөн эмэгтэй багаас “Алдар” спорт хороо түрүүлж, “Хилчин”, “Аврагч” багууд хоёр, гуравдугаар байрыг эзэллээ.

ДҮН:

ЭРЭГТЭЙ

56 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Г.Өнөболд

Аврагч

с.д.м

90

106

196

2.

Г.Ууганбаатар

Хилчин

 

86

100

186

3.

З.Эрдэнэбаяр

Хүч

с.д.м

77

96

173

 

62 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Ө.Чагнаадорж

Аврагч

ОУХМ

111

140

251

2.

Ч.Март

Алдар

с.м

110

131

247

3.

Б.Баярням

Хүч

 

105

120

225

 

69 кг: 11 тамирчин

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Э.Мөнхдөл

Хүч

ОУХМ

121

150

270

2.

Ө.Даваагомбо

Алдар

с.д.м

110

136

246

3.

Э.Оюунбат

Аврагч

С.д.м

111

130

241

 

77 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Ч.Очирхуяг

Хилчин

С.м

122

155

277

2.

Б.Оргилсайхан

Алдар

С.м

122

140

262

3.

М.Гантулга

Хүч

С.м

133

145

258

 

85 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Б.Цэнд-Аюуш

Хилчин

С.д.м

122

147

269

2.

Б.Мягмардорж

Хүч

С.д.м

116

140

256

3.

Ө.Баянмөнх

Хилчин

 

100

135

235

 

94 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

А.Амартөгс

Алдар

С.м

130

160

290

2.

Бат-Эрдэнэ

Аврагч

 

110

125

235

3.

Дорждаваа

Аврагч

 

101

130

231

 

А.Амартөгс спортын мастер болзол хангалаа.

105 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

С.Батмөнх

Алдар

ОУХМ

132

160

292

2.

Т.Төмөрбаатар

Хүч

с.м

130

140

270

3.

Д.Чинзориг

Аврагч

с.м

115

145

270

 

+105 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Р.Мөнх-Оргил

Алдар

с.м

120

185

305

2.

Д.Ерболат

Баян-Өлгий

С.м

120

150

270

3.

Ч.Ганболд

Багануур

с.м

113

132

245

 

ЭМЭГТЭЙ

48 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Ч.Нямзул

Хөвсгөл

ОУХМ

90

106

196

2.

Б.Тунгалаг

Аврагч

с.м

86

100

186

3.

А.Энхбаяр

Өвөрхангай

с.д.м

77

96

173

 

53 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Б.Золбоо

Хилчин

ОУХМ

69

80

149

2.

Г.Баасанжаргал

Алдар

ОУХМ

70

75

145

3.

Т.Даваа

Сүхбаатар

ОУХМ

55

72

127

 

58 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

А.Бум-Аюуш

Хилчин

ОУХМ

76

94

170

2.

Э.Эрдэнэтуяа

Алдар

ОУХМ

70

93

163

3.

А.Отгонжаргал

Алдар

ОУХМ

71

90

161

 

Э.Эрдэнэтуяа ОУХМ цолны болзол хангалаа.

63 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Энхтамир

Алдар

ОУХМ

86

107

193

2.

Г.Ануужин

Аврагч

ОУХМ

85

103

188

3.

Бурмаа

Сүхбаатар

с.м

66

77

143

 

69 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Г.Отгонтуяа

Алдар

ОУХМ

88

112

200

2.

О.Дархижав

Аврагч

c.м

86

90

176

3.

Г.Энэрэл

Аврагч

 

60

70

130

 

75 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

М.Анхцэцэг

Алдар

ОУХМ

110

115

225

2.

Б.Энхтамир

Хилчин

ОУХМ

100

122

222

3.

Ц.Минжинсор

Алдар

 

65

90

155

 

+75 кг:

Тамирчдын нэрс

Байгууллага

Цол

Огцом

кг

Түлхэлт

кг

Нийлбэр жин

1.

Э.Билэгсайхан

Хилчин

ОУХМ

89

96

185

2.

Б.Уранчимэг

Сүхбаатар

ОУХМ

77

90

167

3.

Ц.Ариунжаргал

Орхон

С.м

63

80

143

 

БАГИЙН ДҮН: Нийт 18 баг

Эрэгтэй:

  1. "Аврагч"
  2. "Хүч"
  3. "Хилчин"

Эмэгтэй:

  1. "Алдар"
  2. "Хилчин"
  3. "Аврагч" спорт холбоод тус тус эхний байруудад шалгарлаа.

 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна