Эболагийн эсрэг эмтэй болсноо зарлав

2016 оны 3 сарын 14

Фото: Kay Nietfeld / DPA / Global Look

 

Орос Эбола хижгийн эсрэг эм бүтээн бүртгүүлсэн тухай  ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын гишүүдтэй уулзахдаа хэлжээ. “Бидэнд сайхан мэдээ байна. Энэ тухай би Эрүүл мэндийн сайдаас сонсмоор байна. Эбола хижгийн эсрэг эмийг бүтээн бүртгүүлсэн. Зохих туршилтуудын дараа  энэхүү эм нь одоо байгаа эмүүдээс хамгийн үр дүнтэй болох нь тогтоогдлоо” хэмээн тэр  мэдэгджээ.

 

Өнгөрсөн оны аравдугаар сард Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр Путин халдвар өвчний тархалтын эрсдэлийг эрс  бууруулах,  гадны орнуудаас  халдварт өвчнийг оруулахгүй байхыг шаардсан юм. тэр үед Путин Эбола  тахлыг онцлон сануулж байв.

 

2015 оны арваннэгдүгээр сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Эбола  вирусийн өдөөсөн өвчин Сьерра-Леоне  улсад зогссоныг  зарласан. Эбола вирус 42 хоногийн хугацаанд шинээр бүртгэгдсэнгүй.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна