Донбасст гал зогсоохыг дэмжив

2016 оны 3 сарын 14

Фото: Александр Ермоченко / Reuters

 

Донбассын сөргөлдөөнийг зохицуулах  контактын хэсгийн Оросын талын  төлөөлөгч Борис Грызловын гаргасан галыг нэн даруй зогсоох санаачилгыг Киев дэмжсэн тухай Украины төлөөлөгчийн тэргүүн ерөнхийлөгч асан кучмагийн  хэвлэлийн төлөөлөгч Дарья Олифер Facebook дэх хуудаснаа өгүүлжээ.

 

“Оросын төлөөлөгч Борис Грызловын  гаргасан галыг нэн даруй зогсоох  санаачилгыг Украин  дэмжиж байна”  гэж бичсэн байлаа.  Мөн талууд  ойрын хугацаанд 50 гаруй олзлогсдыг солилцох болно  гэж тэр бас мэдээлжээ.

 

Нэгдүгээр сарын 11-нд Украины ерөнхийлөгч  Петр Порошенко Киевт владимир Путны  төлөөлөгч Борис Грызловыг  хүлээн авч уулзлаа. Контактын хэсэгт нь Орос, Украин хоёроос гадна Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын төлөөлөгч мөн өөрсдийгөө зарлан тунхагласан Луганск, Донецкийн төлөөлөгчид ордог. Борис Грызловыг  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд Путин контактын хэсгийн Оросын төлөөлөгчөөр томилжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна