Хүнсний ногоо, жимс тариалах зориулалтаар газар эзэмших эрх олгоно

2016 оны 3 сарын 14

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А193 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хуандайн аманд Төмс, хүнсний ногоо тариалах, фермерийн аж ахуйн зориулалтаар 5 га,  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тарвагатайн амны зүүн талд Жимс, жимсгэний зориулалтаар 94 га газарт тус тус газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулна.

Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна