Нефтийн үнэ өссөөр байна

2016 оны 3 сарын 14

Brent ба WTI маркийн нефть үнээ  дахин өсгөөд өнгөрсөн долоо хоногийн арилжааг хаалгажээ. Баасан гаригийн арилжааны төгсгөлөөр Brent маркийн тавдугаар сард нийлүүлэгдэх фьючерсийн үнэ Лондоны бирж дээр 0,9 хувиар нэмэгдэн нэг баррель нь $40,39 долларт очсон байлаа. Ерөнхийдөө Brent нефтийн хувьд  өнгөрсөн долоо хоног үнэ нь өссөн гурав дахь долоо хоног болжээ.

Нью-Йоркийн барааны бирж (NYMEX) дээр WTI нефтийн дөрөвдүгээр сарын нийлүүлэлтийн гэрээний үнэ 1,7%-иар нэмэгдэн, долоо хоногийн арилжаагаар торх нефтийг $38,50 доллараар заржээ. Долоо хоногийн  арилжаагаар энэ маркийн үнэ нийтдээ долоон хувиар нэмэгдлээ. Brent ба WTI  хоёрын арилжааны үзүүлэлт 2015 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлтийг харуулж байна.

Зах зээлийн дэмжлэгийн нэг хүчин зүйл нь Олон улсын эрчим хүчний агентлагийн дүгнэлт болов. Агентлагийн шинжээчид гуравдугаар сарын илтгэлдээ нефтийн үнэ ёроолдоо хүрээд буурлаа гэсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна