Улаанбаатарыг Германд сурталчлав

2016 оны 3 сарын 14

Дэлхийн 186 орны 10,000 гаруй байгууллага оролцдог "Ай-Ти-Би Берлин" үзэсгэлэн 50 дахь удаагаа болж өндөрлөлөө. "Ай-Ти-Би Берлин" үзэсгэлэнд манай улс 1989 оноос эхлэн оролцсон бөгөөд  Улаанбаатар хотын сурталчилгааг  хоёр дахь жилдээ хийсэн байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ХК, зургаан  тур оператор компани, үндэсний урлагийн хамтлаг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр зургаан  хоногийн турш улс, хотын аяллын мэдээлэл өгч, сурталчилгаа явуулжээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд манай улс 100 м.кв талбайд тохижилт хийсний 1/3 хэсэгт Улаанбаатар хот, "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохиогдох соёлын арга хэмжээнүүдийг сурталчилсан байна. Үзэсгэлэнгийн үеэр ь мэдээллийн технологи, жуулчдын аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудлаар семинар зохион байгуулжээ.  Үзэсгэлэнгийн 2016 оны түнш орноор Мальдив улс ажилласан байна.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна