Трансжендер эрийн үсийг засахаас татгалзжээ

2016 оны 3 сарын 14

АНУ-ын Калифорни мужийн иргэн, трансжендер эр үсийг нь засахаас татгалзсан үсчний газрыг шүүхэд өгчээ. Трансжендер эр шүүхэд гаргасан гомдолдоо үсчин түүний үсийг засахаас татгалзсан нь хүнийг арьс өнгө, яс үндэс, хүйс, нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхахыг хориглосон Калифорни мужийн хуулийг зөрчсөн гэжээ.

АНУ-ын армийн түрүүч Кендалл Оливерт Өмнөд Калифорни дахь үсчний газрын эзэн  шашны сүсэг бишрэлийн үүднээс эмэгтэй хүний үсийг засахгүй гэж хэлсэн аж. Оливер энэ талаар “Ажил хэрэг, шашин хоёрыг ялгаж салгах ойлгох ёстой. Хэрвээ олон нийтэд үйлчилгээ үзүүлж байгаа л бол хүн болгонд тэгш хандах ёстой. Надад ингэж хандсанд би гомдолтой байна. Ийм зүйл бусад хүмүүст дахин бүү тохиолдоосой” гэжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна